Маргааш зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ

Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчнийөсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна.

Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, өндөр хүчдлийн 110 кв-ын тоноглолуудыг шинэ орчин үеийн таслуур, микропроцессорын реле хамгаалалт, автоматикаар шинэчилсэн.

Өнөөдрийн байдлаар 110/10 кв-ын “Баруун” дэд станц нь Улаанбаатар хотын 1,3,4, 10-р хорооллын 1186 аж ахуйн нэгж, 23814 айл өрхийг цахилгаанаар хангаж байна.

Үүнд 1-р зэрэглэлийн онцгой хэрэглэгчид болох 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Ачтан” эмнэлэг, дулааны насос станц-6 багтдаг.

110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн тоноглолууд нь хуучирснаас болж гаднын богино залгаа үүсэх үед гэмтлийг даахгүй болсон.

Хүндрэлийг шийдвэрлэхээр техникийн шинэчлэлтийг үе шаттай хийнэ. Тиймээс 2013 оны 11-р сарын 22, 29-ний өдрүүдэд 3, 4-р хорооллын хойд хэсэг, 6-р бичил хорооллын хойд, Саппорогийн хойд талын гэр хорооллын хэрэглэгчид 2 цагийн хугацаанд түр цахилгаангүй болно.

Засварын явцаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт хийх өдөр өөрчлөгдөх магадлалтай тул иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин