Ц.Мөнхбаяр нарын хоригдох хугацааг 30 хоногоор сунгажээ

Төрийн ордны гадаа буун дуу гаргасан хэргээр Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хоригдох хугацааг 30 хоногоор сунгажээ.

Тэднийг УИХ-ын гишүүн Г.Уянга батлан даах хүсэлтийг гаргаад байсан билээ. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг хүсэлтийг хүлээж аваагүй байна. Учир нь хуулийн дагуу тус дүүргийн шүүхэд сэжигтнийг батлан даах хүсэлтээ гаргах ёстой юм байна. Харин Г.Уянга гишүүн прокурорт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтэд хүсэлт хавсаргасан учраас энэ асуудлыг хуулийн дагуу шүүхээс хэлэлцээгүй юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин