Ц.Оюундарийг огцрохыг шаардлаа

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийг Ардчилсан намаас хөөсөн гэх цацагдсан. Түүнийг МАН-ынханд тал засч Засаг даргын орлогч болсон, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын тамгыг хуурамчаар барьсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нийслэлийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 14-нд захидал илгээж, “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хороог эрх зүйн чадамжгүйд тооцож байгаа тул тус аймгийн намын хорооны УХ31791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн хандсан байна. Мөн Дархан-Уул аймгийн АН-ынхан намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардан, өчигдөр АН-ын төв байран дээр жагсаал хийсэн байна. Тэд “Ц.Оюундарь та дүрмийн бус тоглолтоо зогсоо. Үндсэн дүрмээ зөрчдөг генсек бидэнд хэрэггүй. АН эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг нам биш” гэх зэргээр лоозон барин жагсчээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин