“Metals Mongolia-2013” чуулга уулзалт болно
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 8-нд болно. Уул уурхайн яамнаас зохион байгуулж байгаа тус чуулга уулзалтаар энэ салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах талаар чухал асуудлын талаар хэлэлцэх аж. Хоёр дахь удаагийн чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар чуулах юм байна. Тухайлбал, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлж, нийт 16 илтгэгч илтгэл тавих аж. Хоёр жил тутамд болдог энэхүү чуулганд энэ удаад 250 гаруй төлөөлөгчид оролцоно.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ