“Архины хууль”-иа батлахыг ДЭМБ-аас сануулжээ

БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн архины хяналтын чуулган болж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эх орноо төлөөлөн оролцоод ирэв. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар жилд нэг хүнд оногдох архи, согтууруулах ундааны хэмжээ найман литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан гэж үзэхээр болжээ. Гэтэл манайд тэр нь 23 литр болсныг сонсоод шооконд орно биз дээ. Ингээд, “Архины хяналтын хууль”-иа яаралтай батлахыг даалгажээ. Мань гишүүн ч хэсэг нөхдийн хамт ажилдаа ханцуй шамлан орохоор шийджээ. Хөгжилтэй орнуудаас шахагдсан архины хэрэглээ манайх мэтийг онилдог болсон байна.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин