Шүүх С.Амарсайханы 200 саяын нэхэмжлэлийг хэрэгссэнгүй
“Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж, Zone.mn сайт болон сэтгүүлч Б.Отгонбаяраас 200 сая төгрөг нэхэмжилжээ. Мөн Б.Отгонбаярыг нэр төрийг нь гутаасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар шалгуулахаар УМБГ-т гомдол гаргасан байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүххуралдаанаас С.Амарсайханы 200 сая төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов. Одоо УМБГ-аас Б.Отгонбаярын“Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш” зэрэг гурван нийтлэлийн үнэн мөнийг шалгах бололтой.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ