Монгол өлсгөлөнд ноцтой нэрвэгдсэн орноор нэрлэгдэв
“Walk Free” сангаас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэлхийн боолчлолын индексээр улс орнуудыг эрэмбэлжээ.
Нийт 162 орныг судалснаас Мауритани, Гаити, Пакистан улс “толгой цохисон” энэ жагсаалтад Монгол Улс 109 дүгээрт бичигдсэн байна. “Walk Free” сангийн судлаачдын олж тогтоосноор дэлхий даяар нийт 29.8 сая хүн боолын хөдөлмөр байнга эрхэлдэг бөгөөд тэдний 4500-5000 нь манай улсад харъяалагдах аж.
Өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн судалгаа дэлхийд шуугиан тарьсан нь Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгээс танилцуулсан Дэлхийн өлсгөлөнгийн индекс байв. Алдаа, асуудал ихтэй ч өлсгөлөнд нэрвэгдээгүй хэмээн ам бардам байсан монголчууд эл судалгаанд бүдэрч, хоол тэжээлийн хомсдол ноцтой хэмжээнд хүрсэн орнуудын тоонд багтжээ.
Манай хойд, өмнөд хоёр хөрш гүрэн өлсгөлөн нь бага болон дунд хэмжээний хэмээх ангилалд багтсан бол бид Пакистан, Ангол, Тажикистантай мөр зэрэгцэж буй аж.
С.Өсөх-Ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ