Сарнай дэлбээлж, Чикагогийн бухнууд тэргүүлж эхэллээ
Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуучуудын хүсэн хүлээдэг Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд эхлээд байна.
Өнгөрсөн өдрүүдэд явагдсан тоглолтуудаас Чикаго буллс Индиана Пейсерсийн тоглолтын мэдээллийг онцлон хүргэж байна.
Лидер тоглогч Деррик Рөүзээ өнгөрсөн улиралд алдсанаар том гарз амсаж өрсөлдөөнөөс хасагдаж байсан Чикаго буллс энэ улирлын эхнээс л гялалзаж эхэллээ.
Индиана Пейсерс ч Чикагогийн талбайд хийсэн энэ тоглолтод яг л плэйоффын дуэльд өрсөлдөж буй мэт гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж чадсан юм.
Энэ тоглолтод Деррик Рөүз гайхалтай ухаалаг тоглолтоо харуулж багийнхнаа хошуучлан 32 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэснээр бухнуудыг ялалтад хүргэж чадлаа.
Харин Индианагаас Пол Жорж 22 оноо авч багийнхнаа тэргүүлсэн бол Д.Уэст 17, Р.Хибберт 18 оноо тус тус авсан.
Чикагод Рөүзд тун амжилттай нэмэр болж гайхалтай тоглолт үзүүлсэн Луол Денгийн тоглолт хожилд хүрэхэд томоохон дэмжлэг болсон юм.
Тоглолтын эхний хоёр үеийн туршид зочид хошуучилж байсан бол сүүлийн үеүүдэд талбайн эзэд хошуучилсаар эцсийн мөчид таван оноогоор илүүрхсэний дараа Чикаго буллс 103:98-ын харьцаагаар өрсөлдөгчдөө буулгаж авлаа.
Ингэснээр Чикаго буллс тав дахь тоглолтдоо дараалан хожсоноор концеренцээ тэргүүлж эхэллээ.
Т.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ