Popping гэж ямар бүжиг вэ?
Поппин нь орчин үеийн үндсэн таван бүжгийн нэг бөгөөд 1960 оны дунд үед Америкийн баруун эргийн муж болох Калифорниас гарч ирсэн фанк стайл бүжгийн нэгэн төрөл юм. Анхлан үүсгэгч нар нь Африк гаралтай Америкчууд байсан байна. Хит(hit) буюу булчинг богино хугацаанд чангалж, суллах техник дээр үндэслэсэн бөгөөд ингэснээр бүжигчний биед татганах рефлекс үүсгэдэг. Төрөл бүрийн хөдөлгөөн болон зогсолтуудтай хослуулан энэхүү техникийг дууны ритмд тааруулж зогсолтгүй хийхийг Поппин бүжиг гэнэ.
Поппин нь хоорондоо хамаарал бүхий хуурмаг үзэгдэлүүдийн бүжгийн стайл болон техникүүдийн бүлгийг тэр чигээр нь төлөөлөн илэрхийлэл болж өгдөг. Жишээлбэл робот, давалгаа(waving), таттин(tutting) зэрэг стайл техникүүдийг поппинтой нэгтгэж өгснөөр илүү олон төрлийн гүйцэтгэл гарч ирдэг. Бусад бүжгийн төрөл болох bboying, locking зэргээс ихээхэн ялгаатай. Поппин бүжиглэж буй бүжигчнийг поппер гэж товчоор дууддаг.
Нэр томъёо :
Поппин нь хоорондоо холбоо бүхий олон төрлийн стайл болон техникүүдээс бүрддэг ч энэ ойлголтод цөөнгүй хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ бусад бие даасан эсвэл холбоотой стайлаар бүжиглэдэг хүмүүсийг waver, tutter, strutter, strober гэж хэлдэггүй, харин поппер л гэдэг.Заримдаа поппин нь bboying-н нэг стайл гэж авч үзэгддэг. Ялангуяа Breakin’ болон Breaking 2: Electric Boogaloo гэдэг кинонууд гарснаас хойш. Эдгээр кинонууд дээр бүх л төрлийн бүжгийн стайлууд(bboying, фанк бүжгийн стайлууд: поппин, locking, electric boogaloo) breakdance нэрийн дор гардаг учраас эргэлзээг төрүүлдэг. Учир нь хэвлэл мэдээллээр ижил нэг зүйл гэж буруу мэдээллэснээс болсон юм. Эдгээрийн гол ялгаа нь bboying буюу bronx boy, break boy нь New York-н Bronx-с гаралтай бөгөөд ихэнх гүйцэтгэлээ шалан дээр хийдэг бол поппин нь California-н Oakland, San Jose гэх мэт олон газарт тус тусдаа хөгжиж ирсэн бөгөөд ихэвчлэн босоо байдлаар бүжиглэдэгээрээ ялгаатай. Поппин бүжигт нийт 20 гаруй хөдөлгөөн, техникүүд байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ