“Гэр бүл-соёлын анхдагч орчин” хөтөлбөрийг нээнэ

Есдүгээр сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:

 

9:00 цагт: “Номын сан өнөөдөр, маргааш-III” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болно. Утас: 77307730-1428 

 

 

9:00 цагт: “Математик, тоон технологи-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно. 

 

10:00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт Монгол Улсын Филармонид болно.

 

10.00 цагт: “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээнэ.

 

10:00 цагт: ССАЖЗЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх “Гэр бүл-соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийн нээлт Үндэсний номын сангийн шинэ байранд болно.

 

15:00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй “Л.Цогзолмаа-100” Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.

 

16:00 цагт: Задгай талбайн хаалтын шоу гэгдэх “Big show” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

-“Өмнөдийг зорих замд” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.

 

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

 

-Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн Улаанбаатар хотын нийтийн номын санд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

 

 

-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт:

-“Сэлэнгэ алтан намар 2024” үзэсгэлэн худалдаа, аймгийн хоршоологчдын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг аймгийн төв талбайд болно.

 

-Сэлэнгэ аймгийн төв талбайд “Намрын номын баяр-2024” үйл ажиллагааг тэмдэглэнэ.

 

-Ховд аймагт номын баяр эхэлнэ.

 

-Хөвсгөл аймагт: “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд -2024” үзэсгэлэн худалдаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ