БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан өнөөдөр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд Дарга Хань Жөн  есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах билээ. Түүний айлчлал өнөөдөр эхэлж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу дээрх өдрүүдэд зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийх учир иргэдийг албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Төрийн тусгай хамгаалалтын газраас сануулжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ