УБТЗ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг танилцуулж мэдээлнэ
Наймдугаар сарын 12-ны даваа гарагт болох үйл явдлын тойм:
09:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд: Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажил эхэлнэ. Утас: 8975-5575.
09:00-13:00 цагт: СУИС-д: Сөүл хотод зохиогддог "ПОСТЕР ТРИЕННАЛЬ 2024" үзэсгэлэнгийн хүрээнд FLOW DESIGN FORUM зохион байгуулна. Форумд БНСУ-ын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайны тухай илтгэл тавина.
11:00 цагт: Үндэсний Аудитын ерөнхий газарт: УБТЗ ХНН-ийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн Монгол Улс, ОХУ-ын аудитын хамтарсан шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 990-65275.
-Орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ноос буюу өнөөдрөөс эхлэн зогсооно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ