Фэйсбүүкийн зурагнаас нь харж, тухайн айл эзэнгүй байгааг мэдээд гэрт нь хулгай оржээ

Фэйсбүүк дэх зурагнаас нь харж, тухайн айл эзэнгүй байна гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Аялал зугаалгаар явахдаа цахимм орчинд өөрийн болон гэр бүлийнхээ зургийг нийтэлдэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна. 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрти хулгай оржээ гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж, зугаалж яваа зургаа нийтэлсэн нь гэмт хэрэгтний олз болж, эзэнгүй айлд хулгай орсон байна. 

Иймд иргэд та бүхэн гэр бүлээрээ болон бусад хүмүүстэй аялж зугаалж яваа зургаа гэртээ ирсний дараа цахим орчинд нийтлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Түүнчлэн та олон хоногоор аялж, зугаалах гэж байгаа бол хаалга, цонхондоо найдвартай цоож бэхэлгээ хийгээрэй. 2024 он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэргийн шинжтэй 989 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ