25 дугаар эмийн сангийн болон 10 дугаар хорооллын уулзварын замыг хэсэгчлэн хаана

 

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнд:

Баянгол 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас долдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны 00:00 цагаас долдугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл
Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг долдугаар сарын 16-наас долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа тул уг байршлын замуудыг хэсэгчлэн хаах юм байна.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ