УОК: Өнөөдөр бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар их бороо орж, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Тиймээс Улсын онцгой комиссоос үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
УОК цаг тутамд нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх бөгөөд үерийн өндөр эрсдэлтэй бүсүүдэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Гэхдээ цаг агаар ойрын өдрүүдэд бороотой байх тул иргэд өөрсдөө болзошгүй эрсдэлээс сэрэмжилнэ үү.
Тухайлбал, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ