Байшин шатаж, хоёр иргэн галд өртөж нас барсан хэрэг урд шөнө гарчээ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 03:03 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Энхболд.х (127.0.0.1)
    Харамсалтай,голдуу эрчүүл л явах юм даа...ямар сайн байхав.
    2024 оны 06 сарын 23 | Хариулах