V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо буюу 5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг шинэчилж, замын хөдөлгөөнийг нээлээ. 

Тус хэсэгт зургаадугаар сарын 8-10-ны өдрийн хооронд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ