Сургуулийнхаа 4 давхрын цонхоор унасан охины биеийн байдал хэвийн байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн дөрвөн  давхрын цонхоор сурагч охин унаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, охин 14 настай бөгөөд толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл  цонхноос унасан охины биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ