“Гүнээсээ хайрлая” усны чуулган болно

Дөрөвдүгээр сарын 23-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

09.00-14.00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд суманд: Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, орон нутгийн засаг захиргаа, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөл хамтран "Гүнээсээ хайрлая! Усны чуулган” зохион байгуулна. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороо хуралдана.

12.00 цагт: УДБЭТ-д: Шинэ уран бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дэлхийн сонгодог дуурийн хэвлэлийн хурал болно.

14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

-Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан иргэдтэй харилцах олон нийтийн “11-11” төвд ажиллаж байна.

-МҮЭ-ийн СТО-нд: "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй" үзэсгэлэн худалдаа 4-р сарын 28 хүртэл гарч байна.

Соёл урлаг:

-Улаанбаатар хотноо болж буй Олон улсын бүжигчдийн тэмцээн сонгодог урлагийн бүжгээр эхэлнэ. 

 

-Монголын Уран зургийн галерейд: Шүтээн зургийн “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” үзэсгэлэн 5-р сарын 1 хүртэл үргэлжлэн гарч байна. Үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан эрдэм шинжилгээний лекц зохион байгуулж байна. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ