ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. Тодруулбал,
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар
- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар
- Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар
- "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн талаар гэх мэт асуудлуудыг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ