Даланзадгадын нутаг дэвсгэрээс 17 тэсрэх бөмбөг, сум илрүүлж утсгажээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Өмнөговь аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа.

Тодруулбал, тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт 03 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ