Амгалан дулааны станцын шугамд гарсан гэмтлийг засварлах хүртэл хэрэглээний халуун усыг түр хязгаарлажээ

"Амгалан дулааны станц" ТӨХК-д гэмтэл гарч, хотын зүүн бүсийн зарим хэсэгт хэрэглээний халуун усыг тасалсан байна. 

Энэ талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас тодрууллаа.

Тус газраас өгсөн мэдээллээр "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн шугамд гэмтэл гарсан тул тэг зогсолт хийгджээ. Сэлгэн залгалтын засварын ажил хийгдэж байгаа учраас хэрэглээний халуун усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм байна.

Тус станц Улаанбаатар хотын зүүн бүсийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор байгуулагдсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ