Н.Сугар: Хотын төв хэсэгт зогсоолуудыг хаасан. Тэнд дахин зогсоол хийхгүй, ногоон байгууламж хийнэ

 

Нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өгч байна.

Тэрээр "Хотын төв дагуух зогсоолууд замын хөдөлгөөнд саад учруулдаг учир хаасан. Эдгээр зогсоол хэрэгтэй зогсоол гэвэл үгүй. Ойр хавийн худалдаа үйлчилгээний хүмүүс өглөө эрт автомашинаа байрлуулчихдаг. Тэгэхээр зогсоолын сэлгэлт маш муу. Өглөө эрт ирсэн эсвэл азтай хүний зогсоол болж хувирсан. Автомашинаас ялгарч буй хүнд металл хүмүүст маш хортойгоор нөлөөлдөг учир тус газруудад ногоон байгууламж байгуулна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ