Б.Чойжилсүрэн: Маргаашаас эхлэн цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдааны дараа цахилгаан эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “ОХУ-ын эрчим хүч нийлүүлэгч ИнтерРАО компаниас өчигдөр 16.00 цагт Монгол Улсын Диспечерийн үндэсний төвд мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ өнөөдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний 345 мВ хэмжээг 150 мВ болгон бууруулах нөхцөл байдал үүссэн талаар бичгээр болон амаар мэдээлсэн. ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна. Цахилгаан станцын шинэчлэл ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын Гусиноозерск район эрчим хүчний дутагдалд орсон гэсэн шалтгаануудыг хэлсэн. Тиймээс маргаанаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүслээ. Эхний ээлжинд үүрэг хүлээсэн 124 ААН-ийн цахилгааныг өдрийн цагаар хязгаарлана. Цаашлаад төвийн хэсгийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний салбар тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдалд анхаарна. Дараа нь хөлдөлт үүсгэхгүйн төлөө бүх хүчээрээ ажиллана. Эмнэлэг, сургууль гэх мэт онцгой хэрэглэгчдийн цахилгааны хязгаарлахгүй байх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна. Манай яам болон Диспетчерийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг ОХУ руу явж, нөхцөл байдлын газар дээр нь тодруулахаар явсан. Мөн би өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг илгээсэн. Өнөөдөр утсаар ярихыг оролдоно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД