Сонгинохайрхан дүүрэгт 15 настай охин өндрөөс үсэрч, амиа алдлаа
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ