Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж, дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөсөн байна.

 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгасан аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ