Нийслэлд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өсжээ

Энэ оны аравдугаар сард нийслэл хотод хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өсжээ. Түүнчлэн есдүгээр сараас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 21 аймагт инфляц өмнөх оны мөн үеэс 6.3-10.5 хувиар өссөн аж. Тухайлбал Сэлэнгэ аймагт хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн нь орон нутагт тэргүүлэх үзүүлэлт болжээ. 

Инфляц есөн хувьд хүрэхэд талх, гурил, будааны үнэ жилийн 21.9 хувь буюу 1.7 нэгж хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин голлон нөлөөлсөн арван бүтээгдэхүүн нийт инфляцын 37.3 хувийг эзэлдэг хэмээн ҮСХ-оос тайлбарлалаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ