Мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтардаг хурандаагийн 10 тэрбумтай дансыг царцаажээ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан “Б” нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Тодруулбал, уг хэрэгт Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Б мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ.

Ингэхдээ нийт 60 гаруй хэргийг шалгаж байгаа бөгөөд дансны 10 гаруй тэрбум төгрөгийг царцаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ