"Монгол, Канадын дипломат харилцааны 50 жилийн ой"-н маркийн нээлт болно
Арваннэгдүгээр сарын 15-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
11.00 цагт: ГХЯ-нд: "Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой"-д зориулсан шуудангийн маркийн нээлт болно.
11.40 цагт: Монголын Үндэсний музейд: "МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" үзэсгэлэнг нээнэ. Утас: 7011-0913, 9912-3922.
12.00 цагт: НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: Манай улсад ажилласан НҮБ-ын шинжээчид Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдлыг үнэлсэн урдчилсан дүгнэлтийг танилцуулна.
14.00 цагт: Дүрслэх урлагийн музейд: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Хөх нар" Монголын контемпорари урлагийн төв, БНСУ-ын Тэгү хотын “Чилгокийн орчин үеийн соёл урлагийн хороо”-ны уран бүтээлчдийн хамтарсан "ХОСОЛМОЛ ХОЛБООС" уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
-Монгол Улсын Үндэсний номын санд: ''MONGOLIAN LIBRARY UPDATE-2023'' номын санчдын улсын Х зөвлөгөөн болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ