“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан.

Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.

Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.

зураг

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ