Н.Учрал: EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ЦХХХ-ы сайд Н.Учрал, "Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах шаардлагыг баталсан байдаг. Тэрхүү шаардлагад тулгуурлан насанд хүрэгчдэд зориулсан контентийг үзэх болон хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээллээс хамгаалж, байнгын хяналт тавьдаг. Энэ хяналтаар насанд хүрэгчдийн контентоос урьдчилан сэргийлэх зорилгоор IPTV интернетийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад эцэг эхийн хяналтын тохиргооны функцийг идэвхжүүлж хяналт тавьж байгаа. Эцэг эхчүүд мөн төдийлөн ойлголтгүй байна.

“Хар жагсаалт” гэсэн вэб хуудсыг ашиглаад DNN системээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх видео сайт руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой. Мөн EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авч байгаа ч EKIDS системд хандаж буй хандлага маш бага байна. Иймд бид "Имонголиа" системд хүүхэд таниулах тохиргоог нэмсэн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ