Украинд АНУ 300 сая долларын тусламж үзүүлнэ

"АНУ-ын эрх баригчид Украинд 300 сая орчим долларын цэргийн тусламж үзүүлэх боллоо. Шинэ багцыг удахгүй олгохоор төлөвлөж байна" гэж "Ройтерс" агентлаг эх сурвалжаасаа эшлэн мэдээллээ. Үүнд HIMARS олон хөөргөх пуужингийн системд зориулсан ER-GMLRS алсын тусгалын удирдлагатай пуужин, сум зэрэг багтах гэнэ. Тус агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын 26-ны баасан гарагт юм уу ирэх долоо хоногт холбогдох мэдээллийг хийх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ