Шашны зан үйл үйлдэж байгаад гал алджээ
Хан уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Тайны ам" хэмээх газарт шашны зан үйл үйлдэж байгаад гал алдсан хэрэг гарчээ. Үүний улмаас 0.2 га газрын шар өвс шатаж байсныг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид бүрэн унтраасан байна. Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид таван дүүргийн 72 чиглэлд өдөр бүр аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Иймд иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:
- Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх
- Шашны зан үйл хийж ил задгай гал гаргахгүй байх
- Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
- Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ