Ж.Байден, Юн Сок Ёол нарын дээд хэмжээний уулзалт болно

                 "Цагаан ордны тэргүүн Ж.Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол нарын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 26-нд Цагаан ордонд албан ёсны угтах ёслолын дараа болно. Энэ өдрийг БНСУ-ын ҮАБ-ын нэгдүгээр орлогч зөвлөх Ким Тэ Хэ товлосон" гэж Ёнхап агентлаг мэдээлэв.
 БНСУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 24-29-нд АНУ-д төрийн айлчлал хийх ба дөрөвдүгээр сарын 27-нд Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлж, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен, дэд Ерөнхийлөгч К.Харрис нартай үдийн зоог барина.               
              Мөн Харвардын их сургуульд илтгэл тавьж, Массачусетсын технологийн дээд сургуулийн дижитал технологи, биологийн эрдэмтэдтэй уулзана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ