Төрсөн өдрийн баярын үеэр дөрвөн хүнийг буудан хөнөөжээ
Дөрөвдүгээр сарын 15-ны бямба гаргийн орой АНУ-ын Алабама мужид буудалцаан болсны улмаас доод тал нь дөрвөн хүн амиа алдлаа. Энэ тухай "The Hill" сонин хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжаас мэдээлжээ. Дадевиль хотын "Mahogany Masterpiece Dance Studio" бүжгийн студид 16 нас хүрсэн охины төрсөн өдрийг тэмдэглэх үеэр буудалцсаныг гэрчүүд баталсан аж.
Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр хэрүүл маргааны улмаас уг буудалцаан болсон байна. Тэр орой буун дуу хэдэнтээ гарсны дараа бүжгийн студиэс хүмүүс гарч гүйж эхэлсэн гэнэ. Хохирогчдын тоо 20 давсан гэх мэдээлэл байгаа ч сэжигтэн, сэдлийн талаарх мэдээллийг хууль сахиулагчид дэлгэсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ