Эгч, дүү теннисчид дэлхийн чансаа олгох тэмцээнд аваргын алтан медаль авлаа
Олон улсын теннисний холбооноос 18 хүртэлх насныхны дэлхийн чансааны эрэмбийн оноо цуглуулах талбайн теннисний тэмцээнийг БНСУ-ын Кимчонь хотод зохион байгуулав. Монгол Улсаас эгч, дүү теннисчид болох Ч.Маралгоо, Ч.Марта нар хосын төрөлд оролцлоо. Тэд тойрогтоо дөрвөн удаа тоглож, сүүлийн шатанд хүчтэй өрсөлдөгч болох эзэн орны тамирчдыг хожсоноор аваргаар шалгарав. Тэгвэл ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо (6:3, 2:6, 6:7) шөвгийн наймд, Ч.Марта (2:6, 6:7) шигшээ дөрөвт шалгарсан байна. Эгч, дүүс өмнө нь Балба улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон, 18 хүртэлх насныхны J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цувралын хоёр дахь тэмцээний хосын төрөлд ур чадвараа сорихдоо мөнгөн медаль хүртсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ