Ц.Цогтбаатар Анталъягийн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

    Туркийн Анталья хотод Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн" үргэлжилж байна. Эхний өдөр манайхнаас эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.              
   Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар эхэлж хийлээд, дараа нь Францын О.Казорла, Гүржийн Л.Капаназэ, Азербайжаны Н.Османов, Германы И.Вандтке нарыг ялсан ч аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн М.Ломбардод дийлдэв.            Мөнгө, хүрэл медаль тус бүр хоёртой монголчууд багийн дүнгээр зургаад бичигдэж буй бол эхний тавд Франц, Бразил, Бельги, Итали, Япон жагсаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ