Хоккейн ДАШТ: Өнөөдөр аваргын төлөөх тоглолттой
"Steppe Arena" мөсөн өргөөнд явагдаж байнаа шайбтай хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний хамгийн чухал тоглолт өнөөдөр болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппиний багууд оролцож байгаа. Эхний тойргийн байдлаар Индонезийг 14:0 бут ниргэсэн Филиппиний баг хүснэгтийг тэргүүлж байна. Кувейтийг 8:0 буулган авсан манай шигшээ гоолын харьцаагаар хоёрт бичигдэж байгаа юм.
Түрүүлсэн баг 2024 оны ДАШТ-ий III дивизионд дэвшинэ. IV дивизионы ДАШТ-д түрүүлэхэд манай гол өрсөлдөгч нь Филиппины шигшээ гэдэг нь харагдлаа. Өнөөдөр буюу 25-нд Монгол, Филиппиний багууд халз тулна. Дивизиондоо түрүүлэхэд ялалт л бидэнд хэрэгтэй. IV дивизионд түрүүлж байж, манай шигшээ ирэх жилээс III дивизионд ур чадвар өндөр багуудтай өрсөлдөх боломжтой болох юм. Маш чухал тоглолт тул үзэгчдээ Мөсөн Өргөөнд ирж, Үндэсний шигшээ багаа дэмжихийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ