Н.Удаанжаргал АНУ-д суралцахдаа БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч байжээ
Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан олон нийтэд ил болгож буй талаараа өчигдөр мэдээлсэн. Тэр дундаа гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээлэл дунд зарим улс төрчидтэй холбогдох нэрс гарч ирж байгаа нь олны анхаарлыг татаж басхүү шүүмжлэлийг дагуулж байна.
Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар хүний нөөцийн удирдлага чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байна.
Эргэн сануулахад, түүнийг нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд хилээр гарч "оргон зайлсан" хүмүүсийн нэг юм. Иймд Н.Удаанжаргалыг эх оронд нь авч ирж шалгах чиглэлд хууль хяналтын байгууллагаас ажиллаж буй.
Зээлийн мэдээллийн санд:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ