М.Энхжаргал шөвгийн 16-д шалгарчээ

“Шинэ Дели-2023” эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн Дели хотод зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд 54 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал хоёр дахь ялалтаа байгууллаа.

Тэрбээр эхний даваанд Вьетнамын Ти Ким Ан Вог 5:0-ээр ялаад байсан. Тэгвэл өчигдөр “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт хоёр дахь тулаанаа Мароккогийн Бертал Видадтай хийж 3:0-ээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ