Монголын хоккейчид Узбекистаны багтай тоглоно

Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Энэхүү тэмцээний эхний өдөр /2023.03.11/ Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай тоглож 5-0 харьцаагаар хожсон. Хоёр дахь өдөр /2023.03.12/ Монголын баг АНЭУ-ын багтай тоглож 10:2 харьцаагаар хожсон юм. Монголын хоккейчид өнөөдөр 17.00 цагаас эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожоод буй Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийнэ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ