Г.ДЭМҮҮЛ арслангийн нэрэмжит барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, "Ховд" дэвжээний бөх, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, “Хурд” дэвжээний бөх, Улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Нямаа нар үлдэв.
Барилдааны үеэр Өмнөговь аймгийнхны золголт болон үзэсгэлэн худалдаа болж, тус аймгаас төрсөн улс, аймгийн алдар цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэв.
Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,18-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ