Үндэсний бөхийн ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ
Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл
- Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- Спортын сэтгүүлч Н.Тамир
- Дуучин, МУСТА Х.Батмэнд
- Монгол улсын харцага Д.Батболд болон дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллана.
МҮБХ-ны ЁЗСХ-ын Зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ