Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ.
Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ