Жюү жицүчид тивийн аваргаас гурван медаль хүртлээ

Монголын жюү жицүгийн тамирчид хоёрдугаар сарын 22-28-нд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Долоо дахь удаагийн тэмцээнд 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө, 45 кг-д “BB Jiujitsu academy”-ын тамирчин Н.Буянжаргал, 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн.  Мөнгөн медаль хүртсэн “Jump Mongolia” академийн тамирчин Галсандоржийн Гантулга Азийн холбооны "Dedication award" шагналын эзэн болжээ.

Монголын жюү жицүчид Бангкок хотод хамтарсан бэлтгэлд хийгээд гуравдугаар сарын 4-нд  болох “Thailand Pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ