К.Роналду гурван жил гарны дараа покер хийлээ
Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 16-р тойрогт "Аль-Наср" баг "Аль-Вехда"-г 4:0-ээр хожив. Португали довтлогч К.Роналду тус багт ирснээсээ хойш анхны покероо оруулсан нь энэ ба 21, 40, 53, 61 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг "мялаажээ". 38 настай тэрбээр хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сарын 10-нд Португали, Литвын шигшээ багийн тоглолтод дөрвөн бөмбөг оруулсан аж. Уг тоглолтод португаличууд 5:1-ээр хожсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ