Францын Парис хотод жүдогийн "Их дуулга"-д манайхан 12-рт орлоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод жүдогийн "Их дуулга" тэмцээн болов. Тус тэмцээнд 82 орны эрэгтэй 315, эмэгтэй 205, нийт 520 бөх өрсөлдөж, тус бүр нэг мөнгө, хүрэлтэй манайхан багийн дүнгээр 12-рт бичигдлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр үзүүрлэж, 73 кг-д О.Уранбаяр хүрэл медаль хүртжээ. Харин багийн дүнгээр тэргүүлсэн дэвжээний эзэд дөрвөн түрүү, гурван үзүүр, дөрвөн хүрэл медаль авсан бол удаад нь Нидерланд (2.0.2), Гүрж (2.0.1), Азербайжан (1.1.1), БНСУ (1.0.4) орсон аж. "Бага дэлхийн аварга"-аас 22 орон медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ