Красноярскаас монгол бөхчүүд 11 медаль хүртлээ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас 60 гаруй бөх барилдснаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Красноярскийн тэмцээний медальтнууд:

  • Алтан медаль

Э.Даваачимэг /- 59 кг/

Э.Сумъяа /- 57 кг/

Б.Хонгорзул /- 62 кг/

О.Бурмаа /- 72 кг/

  • Мөнгөн медаль

Т. Түвшинтулга /- 61 кг/

Ц. Намуунцэцэг /- 50 кг/

Ө. Пүрэвсүрэн /- 65 кг/

Э.Даваанасан /- 72 кг/

  • Хүрэл медаль

Г.Отгонжаргал /- 55 кг/

Х.Болортуяа /- 59 кг/

Э.Дэлгэрмаа /- 68 кг/

327032928_861493588464882_3207446476072124401_n

СЭТГЭГДЭЛ БИЧИХ