В.Азаренко хагас шигшээд шалгарлаа
Талбайн теннисний "Их дуулга" цувралын эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Беларусийн В.Азаренко АНУ-ын Ж.Пегулаг 6:4, 6:1-ээр хожив. Тоглолт нэг цаг 37 минут үргэлжилжээ. Тус тэмцээний шигшээд 2008, 2011 онд шалгарч, 2012, 2013 онд аваргалсан беларусь бүсгүй хагас шигшээд Казахстаны Е.Рыбакинатай таарсан аж. Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 51,384,291 ам.доллар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ