Чөлөөт бөхчүүд ДАШТ-д оролцохоор мордлоо

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 10-18-нд Сербийн нийслэл Белградад болох юм.

Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн ДАШТ-д Монголын баг ахлах дасгалжуулагч, МУГД Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Т.Сүхбаатар, Б.Баяраа, МУГТ Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, СМ С.Мөнхдуулдах нарын удирдлага дор оролцох юм.

БЕЛГРАДАД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ

Эрэгтэй:

57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)

79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй:

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ